Нууцлалын бодлого

СҮҮЛД ШИНЭЧЛЭГДСЭН: 2024/06/08

Энэхүү нууцлалын бодлого нь “SO MEDIA”-г ашиглах үед таны хувийн мэдээллийг багтаасан тодорхой мэдээллийг хэрхэн удирдахтай холбоотой бидний зүгээс баримталж буй бодлогыг тодорхойлоход оршино.

Дараах нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах тухай уншиж танилцсныг тань илэрхийлж буй болно.

Хэрэв энэхүү Нууцлалын бодлогод тодорхойлсны дагуу хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах нөхцлийг зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглахаас татгалзах эрхтэй.

Нэг. Ерөнхий мэдээлэл, мэдээлэл цуглуулах

Бид дараах зорилгоор таны мэдээллийг бүртгэж авдаг бөгөөд энэ нь танд илүү үр өгөөжтэй, боловсронгуй үйлчилгээг хүргэхэд оршино. Үүнд:

  1. Хувийн мэдээлэл. SO MEDIA таны хувийн мэдээллийг зарах, задруулах, ямар нэг байдлаар ашиг сонирхлын зорилгоор ашигладаггүй болно. Зарим тохиолдолд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах зорилгоор гурвадагч этгээдтэй хуваалццаж болно.
  2. Бүртгэл. Үйлчилгээг ашиглахын тулд та имэйл хаяг, Facebook /Facebook-ийн зүгээс таны тодорхой мэдээллийг SO MEDIA-той хуваалцах эсэх талаар танаас зөвшөөрөл авах ба зөвхөн имэйл хаягийг хадгалдаг болно/ хаягаар бүртгүүлэх боломжтой бөгөөд амжилттай бүртгэл үүсгэгдсэн тохиолдолд дахин давтагдашгүй хэрэглэгчийн ID дугаар үүснэ.
  3. Хэрэглэгч платформд бүртгүүлэх үед имэйл хаяг, Facebook user id болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
  4. Худалдан авалт. SO MEDIA эрх худалдан авах болон SO MEDIA theatre-аас контент түрээсэлж буй тохиолдолд худалдан авалтын мэдээлэл буюу хэрэглэгчийн ID дугаар, шилжүүлэг хийсэн данс, шилжүүлэг хийсэн хугацаа зэрэг нь системд хадгалагдана /Хэрэглэгчийн худалдан авалтын мэдээллийг гадагш худалдах, задлах үйлдэл хийхгүй болно/.
  5. Хэрэглэгч платформыг ашиглах явцад контентын /сонирхсон, үзэж байгаа, үзсэн/ мэдээлэл хадгалагдах бөгөөд “Жагсаалтаас хасах” дарсан тохиолдолд системд бүртгэгдсэн контентын мэдээлэл устана.
  6. Хэрэглэгчээр бүртгэгдснээр хэрэглэгч нь бүртгэлийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах болон компаниас хамтран ажиллах гуравдагч этгээдтэй хуваалцах зөвшөөрлийг SO MEDIA-д өгсөн болно.
Хоёр. Үйлчилгээ ашиглалтын мэдээлэл

SO MEDIA платформыг ашиглаж буй үед таны ашиглаж буй хөтчөөс илгээж буй ашиглалтын мэдээллийг дараах зорилгоор цуглуулна.

Гурав. Цахим хуудасны cookies

Бусад цахим хуудаснуудын адил, манай цахим хуудас нь хэрэглэгчийн цахим хуудсан дахь хэрэглээг бүртгэж авах болон хандаж буй IP хаягийг бүртгэхийн (үйлчилгээний чанараа сайжруулах зориулалттай) тулд ‘cookies’ ашигладаг. Cookies гэдэг нь таны цахим хуудас руу хандаж байгаа төхөөрөмж дээр хадгалагдаж буй бага хэмжээний мэдээлэл ба таныг somedia.mn цахим хуудас руу эргэн хандахад бидэнд таныг танихад ашиглагдах онцгой хэрэгсэл юм.

Дөрөв. Бидний ашигладаг cookies

Бид Persistent Cookies ашигладаг бөгөөд энэ нь хэрэглэгчийг таних зориулалтттай юм. Энэхүү күүки нь хөтөч болон гар утсан дээр таныг устгатал хадгалагдаж байдаг. Эсвэл өөрсдийгөө хугацаа нь дуусах үед устгадаг. Persistent Cookies дараах мэдээллийг бүртгэнэ.

Тав. Өгөгдлийн хамгаалалт

somedia.mn цахим хуудсыг ашиглахад хэрэглэгчийн мэдээлэл интернет аюулгүй байдлын протокол буюу “Secure Socket Layer – SSL” дамжин явагдана. Манай цахим хуудас нь олон улсын баталгаажсан COMODO SSL үйлчилгээг ашигладаг. SSL технологи нь аюулгүй “Uniform Resource Locators – URL” суурилах ба аюулгүй URL нь үргэлж https:// форматаар эхэлдэг.

Хэрэв хэрэглэгчийн ашиглаж буй интернет хөтөч нь SSL таньдаг бол тухайн хөтчийн аль нэг хэсэгт таныг аюулгүй хуудаст нэвтэрснийг илэрхийлэх тэмдэг, тэмдэглэгээ байрлана. Энэ төрлийн баталгаажсан хуудсанд оруулсан таны хувийн мэдээлэл кодлогдон олон нийтийн интернет сүлжээгээр аюулгүй дамжин манай серверт ирж задардаг.

Зарим тохиолдолд хэрэглэгчийн хөтөч нь SSL технологийн дэмждэггүй бол хэрэглэгчийн манай SSL баталгаажилттай хуудсанд нэвтрэх хүсэлт хязгаарлагдан алдаа заасан тэмдэглэл хүлээн авна.

Таны өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдал бидэнд маш чухал. Гэвч интернетээр дамжуулагдсан, цахим орчинд хадгалагдсан аливаа мэдээллийн аюулгүй байдалд 100 хувийн баталгаа өгөх хэмжээний арга хэрэгсэл байдаггүй гэдгийг Та санаарай. Бид таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн шилдэг арга туршлагыг нэвтрүүлж ажиллах хэдий ч туйлын аюулгүй байдлын баталгаа гаргах боломжгүй юм.

Зургаа. Өгөгдөл задруулах

SO MEDIA нь таны хувийн мэдээллийг дараах үндэслэлээр хуулийн шаардлагын дагуу зайлшгүй тохиолдолд задруулах боломжтой.

Долоо. Өгөдөл устгах

SO MEDIA дээр цуглуулсан хэрэглэгчийн хувийн мэдээллүүд нь тухайн хэрэглэгчийн хүсэлтээр устгагдаж болно. Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй имэйл хаягаар дамжуулан aranjin.media@gmail.com эсвэл ... фейсбүүк хаягаар дамжин холбогдох боломжтой.

Найм. Гуравдагч этгээдийн бодлого

Бид Үйлчилгээгээ сайжруулах, Үйлчилгээ үзүүлэх болон Үйлчилгээ ашиглалтад дүн шинжилгээ хийхэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа авах, хүний нөөц бүрдүүлэх зорилгоор гуравдагч талын байгууллага, хувь хүмүүс (хамтад нь “Үйлчилгээ үзүүлэгчид” гэх)-тэй хамтран ажиллах боломжтой.

Тэдгээр гуравдагч талын этгээдүүд нь зөвхөн бидний нэрийн өмнөөс өгөгдөл, мэдээлэлд хандаж ажил үүрэг гүйцэтгэх боломжтой байх бөгөөд бусад зорилгоор ашиглахгүй, задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

Бид гуравдагч этгээдийн аливаа цахим хуудас, үйлчилгээ, түүнд агуулагдах контент, нууцлалын бодлого, үйлчилгээ үзүүлж буй арга хэлбэрт хяналт тавьдаггүй бөгөөд түүнд хариуцлага хүлээхгүй.

Ес. Хүүхдэд хамаарах бодлого

Бид 13 нас хүрээгүй этгээдийн хувийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй. Хэрэв таны хүүхэд болон асран хамгаалалтад байдаг 13 нас хүрээгүй хүүхэд бидэнд хувийн мэдээллээ өгсөн тухай олж мэдсэн бол бидэнд мэдэгдэнэ үү. Бид эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр цуглуулагдсан өгөгдөл, мэдээллийг устгах арга хэмжээ авах болно.

Арав. Нууцлагын бодлогын өөрчлөлт

Бид энэхүү Нууцлалын бодлогыг ямар ч үед өөрчлөх эрхтэй. Хэрэв энэхүү Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд танд мэдэгдэл очих бөгөөд хүчин төгөлдөр болохоос өмнө платформд нийтлэх замаар нийтэд хүргэнэ. Нууцлалын бодлогын талаарх хамгийн сүүлийн мэдээлэлтэй танилцахын тулд Нууцлалын бодлогыг үе үе шалгаж байхыг зөвлөж байна. Энэхүү Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулсны дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласан бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх болно.

Бидэнтэй холбогдох

Хэрэв танд энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу.

Имэйл хаяг: aranjin.media@gmail.com